Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭМЭГТЭЙЧҮҮД-ХӨГЖИЛ ФОРУМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-30

 
Финландын Гадаад хэргийн яам болон Флом байгууллагын санхүүжилтээр Тэгш Тусгал ТББ-ын хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулснаар орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд Олны санаачилга Архангай ТББ-аас аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮГ-тай хамтран “ЭМЭГТЭЙЧҮҮД-ХӨГЖИЛ” сэдэвт форум уулзалтыг зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж хэлсэн үгэндээ төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажил арга хэмжээ зохион байгуулж байгаад талархан цаашид иргэд олон нийтийг хамарсан олон шинэ ажлуудыг зохион байгуулж хамтарч ажиллахад таатай байгаагаа хэлсэн юм. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг "Эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоо” сэдвээр тавьсан илтгэлдээ 10 сумын 200 эмэгтэйг хамруулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо сум, ажил эрхлэлт бага, зарим эмэгтэйчүүд эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг хөндсөн бол ХХҮГ-ын дарга Т.Аззаяа “Хөдөлмөр эрхлэлтийн талаар эмэгтэйчүүдийн ойлголт”, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Г.Баярцэцэг “Эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоо” гэсэн сэдвүүдээр илтгэл тавилаа. Форум уулзалтад "Тэгш Тусгал" ТББ-ын менежер М.Анхтуяа мэдээлэл хийж, ХЭҮК-ын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа чиглүүлэгч хийлээ.
Формоос гарсан санал санаачилгыг нэгтгэн холбогдох газруудад ЗӨВЛӨМЖ болгон хүргүүлэх бөгөөд мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хамтран ажиллаж үр дүн гаргах боломж нөхцөлөө ашиглаж эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх зорилготой юм.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%