Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-03-14

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг "Эмэгтэйчүүдийн зөвлөл"-өөс зохион байгууллаа.
Уг арга хэмжээгээр Эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлох, төрийн байгууллагуудад хүргэх, орон нутгийн байгальд ээлтэй бизнесийн санаа, нөөц боломжийг нээн илрүүлэх, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх тэднийг чадавхжуулах зорилго бүхий “Эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх гарц, боломж”, “Байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрөөр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал "Хүндэт" тэмдэгээр Сайндаа Алтантунгалаг, Мэндээ Золбоо
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо-ны "Сувдан сондор" дурсгалын тэмдэгээр Чулуун Лхагваа, Нямжавын Оюунчимэг, Beegii Bilegtbayr нар тус тус шагнагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%