Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТАМХИГҮЙ ИРДЭЭҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА СУРГАЛТАД 6 СУРГУУЛИЙН 200 ГАРУЙ ХҮҮХДҮҮД ХАМРАГДЛАА

2023-06-02

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын санаачилгаар хэрэгжүүлж буй Эрсдэлгүй Дархан-III аяны хүрээнд аливаа эрсдлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал Эрсдэлгүй Дархан-II аяны хэрэгжүүлэгч АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн хамт олон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр  “Дархан-Уул аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хяналтыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тус төслийн хүрээнд өнөөдөр /2023.06.02/ ерөнхий боловсролын 6 сургуулийн 200 гаруй ахлах ангийн сурагчдыг хамруулж, тамхины хор уршгийн талаар сургалтыг хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа.

Үүнд тамхины хяналтын талаар дэлхийн чиг хандлага, Нэгдсэн эмнэлэгийн Сэтгэцийн тасгаар үйлчлүүлсэн өсвөр насны хүүхдүүдийн статистик мэдээлэл, утаат болон электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд учруулах эрсдлийг талаар мэргэжлийн хүмүүс мэдээлэл хийж, уушгины багтаамж шалгах хөгжөөнт тоглоом тоглууллаа.

Уг сургалтаас өсвөрийн сургагч багш нарыг бэлтгэж, үргэлжлүүлэн сургууль тус бүрт сургалт хийх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%