Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ

2023-06-06

Монгол Улсын Их хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Одоогийн байдлаар иргэдээс 200 гаруй иргэнийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд ирүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, цагаатгуулах тухай өргөдөл гаргах хугацаа дууссан боловч хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, ах дүү нар болон холбогдох төрийн байгууллагуудаас өөрийн гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсдийг цагаатгуулж чадаагүй, хуулийн хугацаанаас хоцорсон, хэрэг материал олдоогүй, ковид-19 цар тахалтай холбоотой хэрэгжиж эхэлсэн хууль, дүрэм журмууд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, шалтгааны улмаас иргэдээ цагаатгуулж, нэр төрийг нь сэргээж чадаагүй гэх утга бүхий олон тооны өргөдөл, гомдол, хүсэлтийг ирүүлсэн нь хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагыг бий болгоод байгаа тул дараах холбоосоор дарж уг хуулийн өөрчлөлтийн төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScl3rJFc7WpJKIF5e7Jza7GVCS84PrMkZty0vRbBQINm1XjOg/viewform?vc=0&c=0&w=1&flr=0

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%