Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД ЗАЛУУСЫНХАА ДУУ ХООЛОЙГ СОНСЛОО.

2023-06-02

 Төв аймгийн түүхт 100 жилийн ой, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Төв аймгийн ИТХ, “Аз жаргалын өргөө” төсөлтэй хамтран “100 ЖИЛ-100 ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ” өдөрлөг зохион байгууллаа. 

    Арга хэмжээнд 27 сумаас үе тэнгийнхнээ урлаг, спорт, сурлага, сайн үйлс, бүтээлч сэтгэлгээрээ манлайлдаг 100 хүүхэд оролцож, нэгэн өдрийг хамт өнгөрөөлөө. 

    Зочин оролцогчоор Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын Гавъяат тамирчин Б.Одончимэг, Төв аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, “Эгэл монгол”, “Аз жаргалын өргөө” төслийн санаачлагч Г.Энхболд, Төв аймгийн ОБГазрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Бастөгс нар оролцлоо. 

    Хүүхдүүд оролцогчидтой ярилцаж, тэдний ажил амьдралын замнал, мэргэжил сонголт, аливааг даван туулах сэтгэлийн хүч, ирээдүйн зорилгын талаар илэн далангүй ярилцлаа. 

     Мөн хүүхдүүдэд мэдлэг олгох зорилгоор тэтгэлэгт хэрхэн хамрагдах болон үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн урьдчилан талаар мэдээлэл өглөө. 

Уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%