Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа

2023-06-08

Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцэх

-       Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах,

-       Баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах,

-       Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх журмыг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

 

Зөвлөлийн хуралдаанаар аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах, баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах асуудлуудыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр илтгэл илтгэгчийг баталлаа. Харин Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх журмыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний акт батлахад баримтлах зарчим, бүрдүүлбэрийг хангаагүй шалтгаанаар энэ оны гуравдугаар улиралд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан энэ сарын 12-нд А.Амар сайдын нэрэмжит танхимд хуралдана.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%