Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📢ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ” МАРГААШ ЭХЭЛНЭ

2023-06-12

Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлж, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээнд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийг Дархан-Уул аймагт 2023 оны 6 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулна.
❗️Эдгээр өдрүүдэд аж ахуй нэгж байгууллагууд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%