Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдаан хуралдаж 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2023-05-30

Сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж 21 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч ирж хурлын ирц 76,2% байв.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв:

1. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлаж 5 газрыг нэмж тусгах болон өөрчлөлт оруулах саналыг "Ланд Овнер" ХХК-д хүргүүлсэн.

2. Тариалангийн газрын асуудлыг хэлэлцэн 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Чандманг эзэмшдэг Л.Пүрэвдоржид үйл ажиллагааг жигдрүүлэх тухай албан тоот хүргүүлсэн.

-Бүрэнцогтын "Галын ухаа"-гийн тариалангийн газрын үйл ажиллагаанд хяналт хийхээр ХАА, Байгаль орчин уул уурхайн хороонд үүрэг өгсөн.

3. 2023 оны газрын тодотголыг хэлэлцэн 12 газрыг эзэмшлээр олгохыг газрын төлөвлөгөөнд тодотгол хийв.

4. Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэн батлав.

  • Хүнсний чиглэлээр: Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, жимс, жимсгэний үйлдвэрлэл.
  • Хөдөө аж ахуйн чиглэлээр: Эрчимжсэн мал аж ахуй хадлан тариалн тэжээлийн үйлдвэр, жимс жимсгэний тариалан, өвөл, зуны хүлэмж, мод үржүүлэг, төмс хүнсний ногоо тариалалт.
  • Хөнгөн үйлдвэрлэл: Оёдлын үйлдвэрлэл, сүлжмэлийн үйлдвэрлэл, ноос ноолуурын үйлдвэрлэл, гутал үйлдвэрлэл.
  • Барилгын материалын чиглэлээр: Дулаалгын материал, ган хийц, төмөр бетон блок үйлдвэрлэл, модон эдлэл үйлдвэрлэл, вакум цонх, хаалганы үйлдвэрлэл.
  • Үйлчилгээний чиглэлээр: Авто засвар, гутал засвар, хэвлэлийн үйлчилгээ, түлхүүр хувилах, халуун ус, үсчин гоо сайхан, цаг засвар, гар утас засвар, цахилгаан засвар.
  • Гар урлалын үйлдвэрийн чиглэлээр ардын өв, уламжлал зан заншлыг дэлгэрүүлэх зорилго бүхий үйлдвэрлэлийг дэмжинэ.

5. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл:

Хорооны дарга: С.Оюунжаргал \Тамгын газрын дарга\

Нарийн бичгийн дарга: О.Нандин-Эрдэнэ \ХЖДҮХХМэргэжилтэн\

Гишүүдэд: Ш.Жавзандулам \Санхүү албаны дарга\

                  Д. Энхтуяа \Ахмадын хорооны дарга\

                  Б.Ганхуяг \Эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөл\

Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл:

Зөвлөлийн дарга: Б.Болорсайхан \ИТХ-ын төлөөлөгч\

Нарийн бичгийн дарга: О.Нандин-Эрдэнэ \ХЖДҮХХМэргэжилтэн\

Гишүүд: Б.Эрдэнэбат \Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн\

              А.Очирдэрэм \Баялаг бүтээгчдийг дэмжих хорооны төлөөлөл\

              Ч. Ууганбаяр\Иргэний төлөөлөл\

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%