Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ДАРГА Б.ЭНХБОЛД ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАЛАА

2023-06-13

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж хорооны Засаг дарга С.Баатархүү болон ИНХ-ын дарга Р.Энхдэлгэр нартай уулзлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд 2023 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн засварт 166,7 сая, 149 дүгээр цэцэрлэгийн 1 дүгээр корпусын барилгын ажил 532,9 сая, Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжид 19,5 сая, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар байрны дээвэр засвар, 24а байрны фасад засварын 225,5 сая, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн физикийн лабораторийн тоног төхөөрөмжид 30 сая нийт 974,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгаа талаар болон тус хороонд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шинээр камержуулалт хийх шаардлагатай байршлуудын дээр очиж санал солилцлоо.
Мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж буй хорооны Засаг дарга С.Баатархүүд амжилт хүсэж байгаагаа илэрхийллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%