Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ажлын албаны 04-р сарын ажлын мэдээ

2023-05-01

АЙМГИЙН ИТХ, АЖЛЫН АЛБАНААС

2023 ОНЫ 4-Р САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

                                                          АЖЛЫН ТАЙЛАН

2023.04.28.                                                                                                         Зуунмод.

Аймгийн ИТХ, Ажлын албанаас 2023 оны 4 дүгээр сард  дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус-4 дүгээр хуралдаанаар 7 асуудал хэлэлцэн, “Ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний хуваарь батлах тухай” 01 дүгээр тогтоол, “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах тухай 02,  “Зарим тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай” 03, “Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгийг төвлөрүүлэх, хуваарилах, тайлагнах журам батлах тухай” 04, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших тухай асуудлын “Санал өгөх тухай” 05, 06 дугаар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10/1057 тоот албан бичгээр ирүүлсэн Төв аймгийн 25 сумын 206 байршилд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 116715.54 гектар талбайг ялган санал ирүүлэх тухай асуудлыг ИТХ-аас дэмжих боломжгүй гэж шийдвэрлэн “Санал өгөх тухай” 07 дугаар, Төв аймгийн Бүрэн, Өндөрширээт, Заамар сумдад ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан сумдын сонгуулийн хороог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах “Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай” 08 дугаар тогтоолуудыг батлан гаргалаа.

2023 оны 04-р сарын 13-ны өдөр Монгол Улсын ЗГХЭГ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих төсөл”, “НӨУБ-ын институцийн чадавхийг бэхжүүлэх нь төсөл”-ийн хүрээнд “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ хамтран 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ажлын албаны мэргэжилтэн, Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Сургалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-Орон нутгийн чиг үүрэг, төсөв, санхүү, эдийн засгийн бие даасан байдал, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, Төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага зэрэг сэдвүүдээр сургалт хийв. Мөн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ажлын албаны мэргэжилтэнүүдэд хийсэн салбар сургалтаар:

-Сумдын ИТХ-ын 2022 оны ажлын үр дүн, анхаарах асуудал, аймгийн ИТХ-аас 2023 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа

-Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал

-Албан хэрэг хөтлөлтийн стандарт

-Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлт

-“Khural.mn” цахим хуудсанд мэдээлэл оруулах, ашиглалт

-Сарын ажлын тайлан мэдээ, хариутай бичгийн шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал

-Шилэн дансны хөтлөлтөд хяналт тавих тухай

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны ажлын үр дүн, 2023 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа сэдвүүдээр Аймгийн ИТХ-ын Ажлын албаны холбогдох албан хаагчид мэдээлэл хийж зөвлөмж, чиглэл өглөө.

Аймгийн Сонгуулийн хорооны үйл ажиллагааны хүрээнд:

Аймгийн ИТХ-ын ээлжит бус -4 дүгээр хуралдааны 08 дугаар тогтоолоор байгуулагдсан Бүрэн, Өндөрширээт, Заамар сумдад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан сумдын сонгуулийн хороог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах аймгийн Сонгуулийн хороо 04-р сарын 05-ны өдөр анхны хуралдаанаа хийлээ.

Нөхөн сонгууль зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны анхдугаар хурлаар:

1. Аймгийн Сонгуулийн хороо байгуулсан тухай аймгийн ИТХ-ын 2023 оны 08 дугаар тогтоолыг танилцуулах

2.Бүрэн, Өндөрширээт, Заамар сумдын ИТХ-аас сумын сонгуулийн хороо байгуулсан тухай шийдвэрүүдийг СЕХ-нд хүргүүлэх,

3. ИТХ-ын 2023 оны нөхөн, дахин сонгууль зохион байгуулах цагалбарт ажлыг мөрдөж ажиллах талаар сумдын Сонгуулийн хороодод чиглэл өгөх

4.Сонгуулийн Ерөнхий хороонд аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний мэдээлэл хүргэх болон Аймгийн Сонгуулийн хорооны нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтныг томилох тухай зэрэг дотоод асуудал болон ажил үүргийн хуваарийг хэлэлцэв.

Аймгийн Сонгуулийн хорооноос Бүрэн, Өндөрширээт, Заамар сумдын нөхөн сонгуультай холбоотой цаг үеийн ажил мэдээллийг тухай бүр Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлж ажиллаж байгаагаас гадна тус сумдын Сонгуулийн Хорооны дарга нарт сонгуулийн хорооны тамга, хэсгийн хорооны тэмдэг дардасыг хүлээлгэн өглөө.

Дотоод асуудлын хүрээнд:-

4 дүгээр сард аймгийн ИТХ-ын дарга, Ажлын албанд хандсан 19 албан бичиг ирснийг бүртгэн, хариу хүргүүлэх шаардлагатай 5 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж, иргэдээс ирсэн 1 өргөдлийг бүртгэн шийдвэрлэх шатандаа байна.

Аймгийн ИТХ-ын дарга, Хурлын Ажлын албанаас УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, салбарын яамдад болон холбогдох албан байгууллагад 29 албан бичиг хүргүүллээ.

Аймгийн ИТХ-ын Ажлын албанд бүртгэгдсэн өргөдөл гомдлын 1-р улирлын тайлан мэдээг гарган аймгийн ЗДТГ-т нэгтгүүлэн тайлагнав.

Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэгт Ажлын албаны бүрэлдэхүүн оролцож хамтран ажиллав.

Жендерийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль”-ийн хэрэгжилт, орон нутгийн  төрийн албан хаагчдыг чадавхжуулах анхан шатны мэдлэг олгох сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг 04-р сарын 12-27-ны өдрүүдэд бүсчлэн 4 аймагт зохион байгуулсан. Дорнод аймагт зохион байгуулагдсан Зүүн бүсийн 6 аймгийн сургалтад аймгийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга болон аймгийн ЗДТГ-аас 3 албан хаагч 04-р сарын 26-27-нд оролцон, сертификат гардан авлаа.

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүрэлдэхүүн 4 сарын 28-ны өдөр МУИС, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан Төрийн бодлого үндэсний зөвлөгөөн”-д оролцлоо.

Сонгуулийн Ерөнхий хороо, НҮБХХөтөлбөрийн “Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд залуу сонгогчдод сонгуулийн талаарх мэдлэг боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч-2023 сургалтыг Төв аймгийн Эрдэнэ суманд сургагч багш, Ажлын албаны ХЭЗХШҮ-ний хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын төсвийн ерөнхий нягтлан бодогч нар зохион байгууллаа.

Бусад үйл ажиллагааны хүрээнд:

Төв аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ-наас зарласан Малчдыг дэмжих анхдугаар аян”-ы хүрээнд улс, аймгийн аварга малчид оролцсон "Төв түмний аварга малчид" зөвлөгөөнийг аймгийн зүүн, баруун бүсийн сумдад зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, сумдын Засаг дарга нар, Монгол Улсын гавьяат малчин, улс, аймгийн хошой болон аварга оролцож байна.

“Төв түмний аварга малчин” уулзалт, зөвлөгөөнийг Баян, Эрдэнэ, Эрдэнэсант, Лүн, Алтанбулаг сумдад тус тус зохион байгуулаад байгаа бөгөөд уламжлалт нүүдлийн мал аж аж ахуй, мал маллах ажиллагааны арга ухаан, аварга малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэн, бизнес болгон хөгжүүлж, малаа эрүүл, ашигтай өсгөн үржүүлж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг дэлгэрүүлэх талаар мэдээлэл хийсэн байна.

Монгол Улсын хэмжээнд өрнөж байгаа “Хүнсний хувьсгал”, “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”, “Тариалангийн сэргэлт”-ийн хүрээнд аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас хаврын тариалалтын өмнөх зөвлөлдөх “Хаврын тариалалтын зөвөлгөөн”-ийг 2023 оны 04-р сарын 18-ны өдөр Зуунмод суманд зохион байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар болон газар тариалан бүхий 19 сумын удирдлага, агрономич, тариаланч, ХХААХҮЯ, ХААДС, ХААИС, ЦУОСМХүрээлэн, УХЭШХүрээлэн, арилжааны банкууд, газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр хаврын тариалалтыг хугацаанд нь зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, бүс нутгийн онцлогтоо тохируулан хэрэгжүүлж болох бусад орны сайн жишиг, туршлага, Төв аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ. Тус зөвлөгөөний хүрээнд Үр тарианы зөвлөлдөх уулзалт”, “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний зөвлөлдөх уулзалт”-уудыг тус тус зохион байгууллаа.

Мөн Төв аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Морин спорт, уяачдын холбоо, аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хурдан морины салбар хорооноос Төрийн хишиг хүртсэн улсын цолтой уяачдын "Төв түмний хүлэгч" уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, Төрийн цолтой уяачдад хүндэтгэл үзүүлэн, 100 жилийн ойн хурдан морины уралдааны бэлтгэл, зохион байгуулалтын талаар санал солилцов.

Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн Сүхбаатарын одонт, Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Төв аймгийн Зуунмод сумын “Мөнх-Алдар”-ын талбайд 04-р сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, цагдаагийн албанаас чөлөөндөө гарсан ахмадууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, иргэд оролцлоо.

Монгол Улсын арслан, Анагаах ухааны доктор, профессор, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер П.Давгасүрэнгийн нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны өсвөр үе, залуучуудын олон улсын чанартай “Олон хотын тэмцээн” 2023 оны 04-р сарын 14-16-ны өдрүүдэд Батсүмбэр суманд зохион байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан үндэсний музейтэй хамтран зохион байгуулсан "Соёлын төв-Соён гэгээрлийн төв" мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нээж үг хэлэв.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд:

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн мэдлэг, ойлголт, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх “Анзаар” аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээллийг сумдад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, 04-р сарын 18-нд Зуунмод суманд 1500 гаруй хүн хамруулав. Аяны хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн болон ажлын албаны бүрэлдэхүүн оролцлоо.

#АНЗААР аяны арга хэмжээг Төв аймгийн Баянчандмань суманд 04-р сарын 19-ны өдөр зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчид, ЕБС-ийн багш, эцэг эхчүүдийн төлөөлөл, коллежийн оюутан нийт 170 гаруй иргэн танхимаар, 26 сумын ИТХ, ГХУССЗөвлөл, төрийн байгууллага, цагдаагийн алба хаагчид, МСҮТ- ийн оюутан, хорих 417-р анги нийт 768 иргэн цахимаар холбогдож оролцлоо.

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 27 сумын ИТХ-ын ГХУСАЗСЗ, Хамтарсан багийн нийт гишүүдийг чадавхжуулах сургалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сумдын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах бүсчилсэн сургалт Батсүмбэр суманд зохион байгууллаа.

Сургалтаар Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, хамтарсан багийн гишүүдэд кейс менежмент хийх үе шат, кейс файл бүрдүүлэх, гишүүдийн ур чадварыг сайжруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдын нийт 57 албан хаагч хамрууллаа.

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянцогт суманд 4-р ээлжийн 4 сумын сургалт зохион байгуулж, Заамар, Угтаалцайдам, Цээл сумдын нийт 57 албан хаагчийг хамрууллаа.

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтад Хүүхэд хамгааллын зөвлөх, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Дуламсүрэн “Кейс менежмент” сэдвээр багц сургалт хийв.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 27 сумын хамтарсан багийн 300 гаруй гишүүдийг чадавхжуулах сургалтад бүрэн хамрууллаа.

Сумдын ИТХ-ын үйл ажиллагааны хүрээнд:

Энэ сард аймгийн ИТХ-ын Ажлын албанд Лүн, Аргалант, Батсүмбэр, Алтанбулаг, Зуунмод, Жаргалант, Архуст, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Баян, Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 4-р сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа ирүүлж ажилласан байна.

Лүн сумын ИТХ:-

Лүн сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 10 цагт хуралдаж, нийт 4 асуудал хэлэлцсэн байна. Үүнд:-

            1.Бодлогын хороонуудын  жилийн төлөвлөгөө батлах тухай

            2.”Төлөөлөгчийн өдөр”-ийг зохион байгуулах тов тогтоох тухай

            3. Эрт илрүүлэгт иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх тухай 

            4.Иргэд, сонгогчидтой уулзах, хурлын шийдвэр болон зохион байгуулж буй ажлуудаа сурталчлах.

            Лүн сумын ИТХ-ын даргын 2023-04-14-ний өдрийн А/04 дүгээр захирамжаар  “Төлөөлөгчийн өдөр”-ийг 05, 09 сард сонгогдсон тойргийнхоо иргэдийн дунд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

            Сумын ИТХ-аас баталсан тогтоол шийдвэрийн жагсаалтаар 22 гарын авлага бэлтгэн хүргүүлсэн байна.

            ГХУСАЗСЗ-ийн жилийн төлөвлөгөөг баталж, дэд зөвлөлүүдэд арга зүйн зөвөлгөө өгч ажиллажээ. БИНХ-ын дарга нарт 2023 онд хийх ажлын төлөвлөгөөтэй ажиллах талаар 2023-02-25–ны өдрийн 01 албан тоотоор зөвлөмж хүргүүлж, сумын Засаг даргад 02 албан тоотоор үүрэг чиглэл өгч, 05 сард ажлын гүйцэтгэлийг мэдээлэх хугацаатай үүрэг өгчээ.

            Сумын ИТХ-д бүртгэгдсэн хугацаа тооцох 1 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлсэн байна.

            Аймгийн 100 жилийн ойд зориулж баруун бүсийн аймгийн сайн малчны чуулга уулзалтыг 04 сарын 21-нд зохион байгуулж, тус сумаас 70 гаруй малчин оролцсон байна.

Аргалант сумын ИТХ:-

Сумын ИТХ-ын 11–р хуралдаанаар 6 асуудал хэлэлцэн, 7 тогтоол баталжээ. Сумын ИТХ-ын “Төлөөлөгчдийн өдөрлөг” арга хэмжээг 1-р багийн хэмжээнд зохион байгуулж, сумын ИТХ-аас батлан гаргасан тогтоол, шийдвэрийн эмхэтгэл, гарын авлага бэлтгэн иргэдэд хүргэж ажилласан байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд аймгийн Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт шалгалтаар Төрийн албан хаагчийн хувийн хэргийн баяжилт 25-24 буюу 93,3 хувьтай дүгнэгдсэн байна.

Сумын ИТХ-ын Зөвлөлийн  01 –р хуралдаан 2023.04.20-ны өдөр 71.4 хувийн ирцтэй  хуралдаж 3 асуудал хэлэлцжээ.

Сумын ИТХ-д ирүүлсэн 15 албан бичгийг бүртгэн, хариуг нь хугацаанд нь хүргүүлсэн ба иргэдээс ирүүлсэн 13 санал хүсэлтийг хүлээн авч, удирдлага болон холбогдох бусад газарт уламжилжээ.

Сумын ИТХ-аас Хөшөөт 2-р багийн малчин өрхүүдээр явж хаваржилтын байдалтай танилцан нөөцийн өвс, тэжээл олгох ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Батсүмбэр сумын ИТХ:-

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Баасан” гарагт хуралдуулахаар шийдвэрлэн, хэлэлцэх 9 асуудлыг тогтсон байна.

Сумын ИТХ-ын зөвлөлийн 4 дүгээр хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж 9 асуудал хэлэлцжээ. Үүнд:-

1.Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг баталгаажуулах тухай

2.Хоршоо хөгжүүлэх сангийн чиглэлийн хийсэн ажлын тайлан мэдээлэл

3.Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны санал авах бэлтгэл ажил

4.Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, малын хөлийн татвараас хийгдсэн ажил

            5.Хүн, малын худгийн усны үнэ тариф тогтоохтой холбогдуулан гаргасан ажлын дүгнэлт, тогтоолын төсөл

6.Ой хаасантай холбогдуулан ААНБ-лагын ойн санд хийсэн ажлын тайлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил

7.”Цогтмандал буян” ХХК-ний гэрээний талаар

8.ИТХ-ын нарийн бичгийн даргын шагналын асуудлын тухай

9.Сумын ИТХ-ын ээлжит XI дүгээр хуралдааны тов, хэлэлцэх асуудал батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Сумын ИТХ-дарга, ажлын албанд 4 дүгээр сард 2 албан бичиг ирснийг бүртгэн, иргэдээс ирсэн 2 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2023 онд хөтлөх хэргийн жагсаалтыг аймгийн Архив газарт хүргүүлж батлуулав.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой улсын хэмжээнд “Анзаар” арга хэмжээний сургалтад 04 дүгээр сарын 19-нд цахимаар 14 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдсан.

 МУ-ын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” сургалт, аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулсан “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдын чадавхжуулах сургалт, “Малчид, тариаланчдын” зөвлөгөөн болон сумдын ГХУСАЗЗ, хамтарсан багийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй чадавхжуулах сургалтад тус тус хамрагдсан байна.

Батсүмбэр сумын ИТХ-ын Ажлын албаны сул ажлын байранд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан орон тоонд тэнцсэн иргэнийг 5 дугаар сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулна.

          Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргад Г.Мөнгөнхазаарыг уламжилсан тогтоолын дагуу аймгийн Засаг даргын батламжилсан захирамжаар 04 дүгээр саын 20-ны өдрөөс эхлэн томилогдлоо.

           Ерөнхий боловсролын сургуулийн “Дотуур байранд хүүхэд хүлээн авах журам” баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар бүртгүүлэх хүсэлт хүргүүлж, захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар бүртгэх шаардлагагүйгээр мөрдөх зөвлөмж ирсний дагуу хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

             Алтанбулаг сумын ИТХ:-

Алтанбулаг сумын ИТХ-д аймгийн ЗДТГ-ын ХБТХОХэлтсийн даргын 07/555 албан бичгээр тус сумын нутагт 2 газар 152.3 га талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн бичиг ирүүлсний дагуу ИТХ-ын Зөвлөл 2023 оны 04 сарын 05-нд хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2023 оны 04 сарын 12-нд хуралдуулахаар товлон, 60%-ийн ирцтэй хуралдаж, “Санал уламжлах тухай” 2 тогтоол баталжээ.

Сумын ИТХ-аас 3 ажлын хэсэг байгуулагдан, 1-р ажлын хэсэг сумын нутаг дэвсгэрт өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх журам боловсруулан иргэд, малчдад хэлэлцүүлэг зохион байгуулж ИТХ-ын 20 дугаар хуралдаанд өргөн мэдүүлэхээр, 2-р ажлын хэсэг Туул голын бохирдлыг арилгах, учирсан хохирлыг барагдуулах чиглэлд судалгаа дүгнэлт боловсруулж ИТХ-д өргөн мэдүүлэх, 3-р ажлын хэсэг тус сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх чиглэлд анхаарч ИТХ-д өргөн мэдүүлэхээр ажилласан байна.

Сумын ИТХ-аас Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд малын тоо толгойн татварын хэрэгжилт, хог хаягдлын хураамжийн төвлөрүүлэлтийн ажилд хяналт тавих үүрэг чиглэл өгсөний дагуу сумын татварын байцаагч, байгаль орчины хяналтын улсын байцаагч нарын ажлын тайланг хэлэлцэж, 2021, 2022 оны малын тоо толгойн татварын дутуу, хог хаягдлын хураамжийн ноогдол гаргаж хорооны хуралд танилцуулах үүрэг чиглэл өгчээ.

Төв аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд сумын ИТХ-ын мэргэжилтний сул орон тооны захиалга хүргүүлсний дагуу 2 иргэн оролцож, Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн тогтоолын дагуу хамгийн өндөр оноо авсан Т.Энх-Оюуныг 2023 оны 3сарын 31-нд ИТХ-ын мэргэжилтнээр томилсон. Сумын ЗДТГ-аас ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн М.Булганням, ИТХ-ын мэргэжилтэн Т.Энх-Оюун нарыг сэлгэн ажиллуулах хүсэлт ирүүлсэн тул Т.Энх-Оюун, М.Булганням нартай бичгээр хүлээн зөвшөөрсөн өргөдөл өгсөнийг үндэслэн 2023 оны 04 сарын 11-нд сэлгэн  томилжээ.

2023 оны 04 сарын 13-нд ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ИТХ-ын мэргэжилтэн нар аймгийн ИТХ-аас зохион байгуулсан сургалтад, 04 сарын 19-ны 1400цагт мансуурах эм сэтгэцэд нөлөөтэй бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр 2023 онд улсын хэмжээнд “Анзаар” арга хэмжээ зохион байгуулж буйтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраасзохион байгуулсан цахим сургалтад сумын ГХУСАЗЗ-ын бүрэлдэхүүн, байгууллагын дарга эрхлэгч, ажилтан, албан хаагчид тус тус хамрагдсан байна.

Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах ажлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч 12 хүн, хэлмэгдэгчдийн гэр бүл үр хүүхэд, ач зээ нарын судалгааг 2023 оны байдлаар шинэчлэн нэгтгэж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Буджавын Дэмидийн зээ хүү Ренцэнгийн Сундуй гуайтай ярилцлага хийн, хэлмэгдэгчийн дурсгал номын материал бэлтгэж, аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлсэн байна.

Зуунмод сумын ИТХ:-

Сумын ИТХ-ын ажлын албанд ирсэн бичиг 9, явуулсан бичиг 17 байна. Хариутай бичгийн хариуг хугацаанд хүргүүлэн ажилласан байна.

Зуунмод хотын харьяа төсөвт байгууллагын удирдлагуудын ээлжит Удирдах ажилтны зөвлөгөөн болж, аймгийн Эрүүл мэндийн газрын арга зүйч М.Ариунтуул “Эрүүл зөв хооллолт” сэдвээр үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Орон нутгийн хамгаалалтын болон дайчилгааны хуулийн хүрээнд Зуунмод сумын нутаг дэвсгэрт дайчилгааны даалгавраар оногдуулан бүртгэгдсэн болон орон нутгийн томилгоот бүрэлдэхүүн нийт 500 гаруй бэлтгэл үүрэгтнийг хамруулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Дайчилгаатай хээрийн сургууль, Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, томилгоот бүрэлдэхүүний тодотгол хийж тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх онолын мэдлэг олгож, бэлтгэл үүрэгтнүүдтэй гэрээ байгууллаа.

"Зуунмодчууд энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг 2023.04.10-ны өдрөөс эхлүүлж, аяны дэвтэр, тугийг аймгийн ЗДТГазар, Хүмүүн цэцэрлэгээс эхлүүлэн аялуулахаар боллоо.

Зуунмод сумын ИТХурлын ажлын алба, ЗДТГазар, харъяа баг, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангийн нийт 3500 гаруй сурагчдад нийтийн өмч хөрөнгө, түүний ашиглалт хамгаалалтын талаар мэдлэг өгөх, нийтийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалах хандлагатой болгох зорилгоор “ЦЭМЦГЭР ЗУУНМОД - ХОТЫН СОЁЛ” НИЙТИЙН ӨМЧ сэдэвт хичээл заав.

Монгол Улсын ЗГХЭГ, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих төсөл”, “НӨУБ-ын институцийн чадавхийг бэхжүүлэх нь төсөл”-ийн хүрээнд “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах” сургалтад төлөөлөгчид болон ажлын албаны албан хаагчид хамрагдав.

Зуунмод сумын ахмадын хорооны ээлжит бага хурал 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуралдан, аймгийн Ахмадын хорооны дарга Р.Лхагва нээж, Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, Засаг даргын орлогч Н.Энхсайхан нар мэндчилгээ дэвшүүлэн,145 ахмад оролцлоо.

Уг бага хурлаар аймгийн Ахмадын хорооны 2022 оны тайлан, 2023 оны төлөвлөгөө, цаашдын зорилт, Сумын Ахмадын хорооны 2023 онд хийгдэх ажил, Сумын Ахмадын хорооны дарга, Тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр 100 жилийн ойн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Сумын ИТХ-ын даргын 2023 оны 03 сарын 21-ний өдрийн №05 захирамжаар шинэчлэн батлагдсан “Иргэний хяналтын зөвлөл” Зүүндэлгэр багт 18, Баянхошуу багт 16 гэрэлтүүлэг тавих ажил стандартын дагуу хийгдсэн эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллав.

Жаргалант сумын ИТХ:-

            Төрийн албаны зөвлөлийн Төв аймгийн салбар зөвлөлийн албан бичиг, тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэний сул орон тооны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн Жаргалант сумын иргэн Гантөмөрийн Батцэцэгийг томилж, хувийн хэргийн бүрдэлийг хангуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

            Бүтэц орон тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ажлын албаны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлийг шийдвэрлэх зорилгоор Нийгмийн хариуцлагын хүрээнд ширээ, сандал, бичгийн сейф, компьютер зэргийг шийдвэрлэв.

            “Шүүр” ажиллагааны хүрээнд ажлын албаны ажилтан, алба хаагчдын  хувийн хэргийн бүрдлийг хангуулж 82 хувийн үнэлгээтэй шалгуулсан.

           Төв түмний аварга малчид улс аймгийн аварга малчдын зөвлөгөөн, хүндэтгэлийн арга хэмжээнд 2023 оны 04-07-ны өдөр сумын ИТХ-ын дарга, улс, аймгийн аварга малчидтай хамтран арга хэмжээнд оролцов.

            Сумын ИТХ-ын Нутгийн удирдлага, хууль хяналт, өргөдөл гомдол, хүний эрхийн хорооны гишүүд сумын ерөнхий боловсролын сургуульд эцэг эхээс ирүүлсэн гомдлын дагуу ажиллаж, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт дүгнэлт гаргуулах хүсэлт илгээсэн байна. 

            Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас болох Jargalant.tov.khural.mn сайтад мэдээ мэдээлэл нэмж ажиллахын зэрэгцээ Shilendans.gov.mn сайтад шилэн дансны мэдээллийг хугацаанд нь шинэчлэн ажиллав.

            Сумын ИТХ-ын дэргэдэх амьжиргааг дэмжих зөвлөлийн хуралдааныг тайлант хугацаанд 1 удаа хийж, 5 иргэний асаргааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

            Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны мэргэжилтэн 2023-04-13-нд Зуунмод суманд Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрагдлаа.

         2023 онд улсын хэмжээнд Анзаар арга хэмжээг ЦЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран 2023 оны 04-р сарын 19-нд Сумын ГХУСАЗСЗ, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийг бүрэн хамруулж цахимаар оролцлоо.

            Батсүмбэр суманд зохион байгуулсан хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, хамтарсан багийн гишүүдэд кейс менежмент хийх үе шат, кейс бүрдүүлэх, гишүүдийн ур чадварыг сайжруулах арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сумын ГХУСАЗСЗ, Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтад 2023 оны 04-р сарын 24-нд хамрагдав.

Сумын гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тайлант  хугацаанд прокурорын мэдэгдэл 1, мөрдөгчийн мэдэгдэл 3 ирсэн бөгөөд мэдэгдлийн мөрөөр ажил зохион байгуулж хариуг заасан хугацаанд хүргүүлж ажилласан.

Мөн аймгийн ИТХ-ын ажлын албанд малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой судалгаа мэдээлэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ач зээ нарын дурсамж яриа, мэдээлэл, Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийн ач зээ нарын судалгаа, ИТХ-ын ажлын албаны ажилтны судалгааг гаргаж хүргүүллээ. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ИТХ-ын даргад  2023 оны 04 дугаар сард  нийт 5 албан бичиг ирсэнээс хариу өгөх шаардлагатай 2 албан бичиг байгна.

Архуст сумын ИТХ:-

Архуст сумын ИТХ-ын 12 дугаар хуралдаан 2023 оны 04 сарын 3-ны өдөр хуралдаж Сумын түр цугларах талбай нүүлгэх шилжүүлэх байршлыг тогтоох тухай, Аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах тухай, Хог хаягдлын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Газар тариалан хөгжүүлэх төлөвлөгөө батлах тухай, Малчдын зөвлөгөөн зохион байгуулах тухай, Тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулах тухай зэрэг 6 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

 “Малчдын зөвлөгөөн”-ийг 4 сарын 12-нд зохион байгуулж, малчин болон мал бүхий 80 өрх хамрагдав. Зөвлөгөөнөөр Мал хулгайлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд малчид иргэдийн оролцоо сэрэмж үүрэг, Малаа эрүүлжүүлэх, Бэлчээрийг зөв зохистой хэрэглэх, Цөлжилттэй тэмцэх цөлжилтийг бууруулах, Хүнсний эрүүл ахуй, Эрчимжсэн мал аж ахуйн талаар тус тус мэдээлэл хийсэн.

“Тариаланчдын зөвлөгөөн” 4 сарын 22-нд зохион байгуулагдаж газар тариалан эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжийн 120 гаруй иргэд оролцон, Газар тариалангийн цахим бүртгэл, Төрөөс олгож байгаа урамшуулал, Хөрс хамгаалах, Цөлжилтыг бууруулах, Ойн зурвас байгуулах,  Үр тариа, хүнсний ногоо тариалах технологи, Хүлэмжийн аж ахуй эрхлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сургалт зохион байгуулагдсан.    

Сумын ИТХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хорооноос “Хог бүү хая, хогоо ангилан ялгаж сурцгаая” сэдвээр ЕБС-ийн сурагчдад сургалт зохион байгуулж, айл өрх, аж ахуй нэгжид хог ангилан ялгаж хийх хогийн савтай болох уриалга гаргасан.

 Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран хог цэвэрлэгээний ажил зохион байгуулж, цас зуданд үхсэн малын сэг зэм устгах ажлыг 7 хоног зохион байгуулж, 2 багийн нутаг дэвсгэрт 10 машин 48 иргэн ажиллуулсан.

Сумын Иргэний танхимаас андгай өргөх ёслолыг 2 удаа, гэр бүл бүртгэх арга хэмжээг 1 удаа зохион байгуулж гэр бүлийн үүрэг, гэр бүлийн тухай хуулиар 54 иргэнд сургалт зохион байгуулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиар гарын авлага хийж 80 гаруй иргэдэд тарааж мэдээлэл түгээжээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлөөс хүнсний худалдаа эрхэлдэг 8 хүнсний дэлгүүрүүдийн хүнсний баталгаат байдал, и. баримтын ашиглалтын талаар хяналт шалгалт явуулж гарсан зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч ажилласан байна. Багийн иргэдийн нийтийн хурлын Зөвлөлийн гишүүдэд архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг ойлголтыг бататгах сургалт хийж, зөвлөмж өгөв. Мөн Нутгийн удирдлагын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрагдсан.

Өндөрширээт сумын ИТХ:-

1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит  нэгдүгээр хуралдаан 2023 оны 04 сарын 06-нд 70  хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцсэн байна.

1.Сумын сонгуулийн хороо байгуулах  тухай

2.Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

4.Гамшгийн үед түр цуглах, нүүлгэн шилжүүлэх байршил тогтоож, тусгай хэрэгцээнд авах тухай

5. Хөрөнгө шийдвэрлүүлэхээр уламжлах  тухай

6. Хөрөнгө актлах тухай

7.Ухуулах хуудас болон зурагт самбарын байршил тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

            “Хяналт” сарын аян зарлаж орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, ЕБС, Дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хэрэгжүүлж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулж ажиллах талаар Засаг даргад үүрэг чиглэл өгч ажиллажээ.

Баянчандмань сумын ИТХ:-

            Сумын ИТХ–ын 2023 оны 1-р улирлын үйл ажиллагааны тайлан, 10–р хуралдааны шийдвэрийг сумын ИТХ–ын төлөөлөгчдөд гарын авлага болгон хүргэж ИТХ–ын шийдвэрүүдийг ДУС–ээр төрийн албан хаагчдад хүргэж, Хурал.мн сайт, мэдээллийн самбараар сурталчилж ажилласан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран аймгийн Цагдаагийн газар, ГХУСАЗЗ-өөс мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Анзаар" арга хэмжээний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулав. Сургалтад иргэд, төрийн албан хаагч 80 хүн танхимаар, бусад сумдын удирдлага, албан тушаалтнууд цахимаар хамрагдаж оролцлоо.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Галт шувуу холбоо" НҮТББ хамтран зохион байгуулсан хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжуулэх, чадавхийг бэхжүүлэх, хамтарсан багийн гишүүдэд кейс менежмент хийх үе шат, кейс файл бүрдүүлэх, гишүүдийн ур чадварыг  сайжруулах талаар Батсүмбэр суманд болсон  бүсчилсэн сургалтад  сумын ГХУСАЗЗ, хамтарсан багийн гишүүд, сумын ИТХ–ын дарга, нарийн бичгийн дарга оролцсон. 

ЗГХЭГ, аймгийн ИТХ, ЗДТГ–аас хамтран зохион байгуулсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад ИТХ–ын нарийн бичгийн дарга, холбогдох албан хаагчдын хамт оролцов.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцсэн  Ж.Баасандолгорын  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар АТГ–т хүргүүлээд байна. 

Тус сумын Чандмань багийн иргэн Б.Даваасүрэн, Б.Алтангэрэл нар нь “Алдарт эх” одонгоо гээж үрэгдүүлсэн тул нөхөж олгож өгөх хүсэлт ирүүлснийг   холбогдох дээд газарт уламжлахыг аймгийн ИТХ –ын ажлын албанд хүсэлт гаргаад байна. 

           

                                              ТАЙЛАН, МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:

АЖЛЫН АЛБАНЫ

ЗБИОНХХ-ИЙН ДАРГА                      Д.ОЮУНСАЙХАН

ХЯНАСАН:

АЙМГИЙН ИТХ-ЫН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                           Ч.ЖАВЗАНПАГМА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%