Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР А.СЕРИКБОЛАТ, М.ОНАЛГАН НАР ШАГНАГДЛАА.

2023-06-16

Төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж, бодитой хувь нэмэр оруулж байгаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Арыстаны Серикболат, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч бага эмч Мизамханы Оналган нарыг Төрийн албаны зөвлөлийн 2023.06.07-ний өдрийн 212 тоот тогтоолоор Төрийн албаны "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ" тэмдгээр шагнагдлаа.
Шагналыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухаммед нар гардуулан өгч баяр хүргэж амжилт хүслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%