Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Дэд бүтэц, төсөв сөнхүү эдийн засгийн хорооноос төсвийн хөрөнгө оруулалтын ажил дээр хяналт шалгалт хийлээ.

2023-06-15

ИТХ-ын Дэд бүтэц, төсөв санхүү эдийн засгийн хорооноос төсвийн хөрөнгө оруулалтын ажил дээр хяналт шалгалтын ажлыг 2023 оны 06 сарын 15 өдөр хийлээ.

  1. Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга,
  2. Сумын төвийн хатуу хучилттай авто зам 3.6км, 4 замын уулзвар
  3. Наадмын талбай
  4. Гудамжны гэрэлтүүлэгийн ажил
  5. 24 айлын орон сууцны барилгын ажилтай талилцаж хяналт шалгалтыг дараах чиглэлээр хийлээ:
  • Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл, чанар, зураг төсөв,
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, чанар,
  • Санхүүжилт,
  • Үр өгөөж, хүртээмж,
  • Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн байдал,
  • Сумын ИТХ-ын 2023 оны 05-р сарын 09-ны өдрийн албан тоотын хэрэгжилтийг шалгах чиглэлтай ажлын хэсэг ажиллалаа.

Хяналт шалгалтын үед илэрсэн зөрчилгүй зураг болон гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%