Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТОГТООЛЫН ТУХАЙ

2023-06-19

2009 онд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох тухай" 20 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.
Тогтоолд Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгосонтой холбогдуулж малын механик өсөлтийг хязгаарлах зорилгоор бусад аймаг, сумаас мал оруулахыг хориглосон байдаг.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%