Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМТАЙ 2023 ОНЫ КВОТЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023-06-20

 “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Өмнөговь аймгийн сумдтай 2023 оны квотын санхүүжилтийн гэрээ байгуулах ажил зохион байгуулагдаж байна.

2023.05.31-ний өдөр Монгол Улсын дархан хилийн хамгийн өмнөд цэг Орвог гашууны бор толгой, Дэлхийн соёлын өвийн бүртгэлд орсон Сангийн далай хийд зэрэг олон гайхамшиг оршин байдаг Номгон сумтай санхүүжилтийн гэрээ байгууллаа. Гэрээ байгуулах үеэр тус сумын Засаг дарга С.Идэрсүрэн “Оюу толгой” компани “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аараа дамжуулан орон нутагт олгож буй санхүүгийн дэмжлэг нь сумын зүгээс тэр бүр улс, орон нутгийн төсөвт тусгуулж чаддаггүй боловч сумын ард иргэдэд нэн чухал асуудлыг сумын байгууллага, иргэд санаачлан санхүүжүүлэхэд их тус болж байдагт талархал илэрхийлье гэж онцоллоо. Номгон сум нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 2022 онд хүлээн авсан квотын санхүүжилтээр сумынхаа Эрүүл мэндийн төвд сумын төвд иргэдэд үйлчлэх суудлын автомашин, зарим гэр хорооллын гудамжинд нарны зайгаар ажиллах гудамжны гэрэлтүүлэг, мод үржүүлгийн талбайн худгийн мотор ажиллуулах цахилгаан дамжуулах шугамын трансформатор байгуулах төслийг сонгон санхүүжүүлж, эдгээр төслүүд сумын иргэдэд үр өгөөж өгч амжилттай хэрэгжиж байна.

“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%