Архангай аймаг
2023-06-26
Номгон сумын айл өрх, иргэд өндөр хурдны интернетийг хэрэглээний хязгааргүйгээр ашиглаж эхэллээ. Сумын Засаг дарга С.Идэрсүрэнгийн санаачилгаар Өмнөговь аймгийн "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Цахим айл" төсөл хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд Өрх бүрийг шилэн кабелийн холболт хийж 500.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй тавьж өгч байна. Интернэтийн үйлчилгээ нь хэрэглээ хязгааргүй, сарын төлбөр 38500 төгрөг. Телевизийн олон сувгийг 96 цаг ухрааж үзнэ, суурин утаснаасаа сүлжээндээ үнэгүй ярина. бүсад сүлжээнд үнэгүй ярих минуттай юм байна.