Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2023-06-23

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Энх тайвны хөшөө босгох тухай"
-"Хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай"
-"Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргааны тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-"Ойг тэмдэглэх тухай"
-"Дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Бусад (ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай, Төрийн цол, одон, медальд дэмжин уламжлах тухай) асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 9 дүгээр ээлжит хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдахаар товлолоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%