Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сумын ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан хуралдлаа

2023-06-29

Тус ээлжит хуралдаанаар ИТХ-ын дэргэдэх хороодын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч  хурлаас гарч байгаа шийдвэр болон аливаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт хийж дүнг Хуралд  хэлэлцүүлэх үүрэг чиглэлийг өглөө.

Байгаль орчныг хамгаалах, Хог хаягдлын менежментийн талаар хийж хэрэгжүүлж байгаа асуудлыг хэлэлцэн 

- Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг шинэчлэн боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөв дүгээр улирлын хуралдаанаар батлуулах
- Сумын хэмжээнд Хог хаягдлын хууль тогтоомжийг хэрэгжүүлж нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоож нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлүүлж хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг

- Байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар жил бүр батлуулан хэрэгжилтийг тайлагнаж ажиллах зэргийг сумын Засаг дарга, Тамгын газарт чиглэл болголоо. 

Хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн "Хог хаягдлын хураамж"ийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг урьдчилсан байдлаар материалыг хүлээн авч  шаардлага хангаагүй гэж үзээн Хог хаягдлын хураамжийн хэмжээг тооцох аргачлалын дагуу боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн шаардлагыг ханган дахин хуралд оруулж шийдвэрлүүлэхээр үүрэг чиглэлийг сумын Засаг даргад хүргүүлж ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%