Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

#Бүтээн_байгуулалт_2023

2023-06-30

✅ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Улсын төсвийн хөрөнгөөр Хонгор сумын Салхит багт Дархан трейд ХХК-ийн гүйцэтгэж буй "Цэцэрлэгийн барилга /100 ор/"-нь 75% тай үргэлжилж байна.
✅ Үе шатны ажил
Дотор заслын ажил-70%
Хар шал цутгалтын ажил-85%
Гадна фасадны ажил-90%
Хаалга цонхны ажил-90%
Гадна шугам угсралтын ажил-85%
Дотор шугам угсралтын ажил-90%
Цахилгаан, холбоо, дохиоллын ажил-85%
✅Хяналтын инженерийн зүгээс өгсөн үүрэг даалгавар:
▶️БНбД 12-03-04 дагуу хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөн ажиллах
▶️Барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх хүн хүч нэмэгдүүлж батлагдсан графикийг мөрдөж ажиллах.
▶️Дотор заслын ажлыг БНбД-ийг баримтлан технологийн дагуу чанартай сайн гүйцэтгэх.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%