Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан хуралдлаа

2023-06-27

Аймгийн ИТХ-ын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан 76,7 хувийн ирцтэйгээр эхлэн дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Ажлын хэсэг байгуулах тухай/ Монгол улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг устгах ажлын хэсэг/,
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Г.Алтан-Очирын хүсэлтийг хэлэлцэх тухай
3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн тайлангийн аудит болон Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнгийн талаарх Аудитын дүгнэлтийг сонсох
4. Аймгийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
5. Архангай аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц бодлогын баримт бичгийг батлах тухай
6. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай
7. Өмчийн тухай
8. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
9. Аймгийн 2023 оны төсвийн тодотгол батлах тухай

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%