Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг устгах ажлын хэсэг байгуулагдлаа

2023-06-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг устгах ажлын хэсгийг байгуулсан.
Тус тогтоолоор саналын хуудсыг устгах хугацааг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор устгахаар заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 29-ний 14 цагаас 22.10 цагийн хооронд устгах ажлыг зохион байгууллаа.
Ажлын хэсэг 14.00 цагт аймгийн төрийн архивын сан хөмрөгчөөс Улсын Их Хурлын саналын хуудас 247 нэгж, аймаг, сумын сонгуулийн саналын хуудас 255 нэгж нийт 502 хадгаламжийн нэгж материалыг хүлээн авч аймгийн хогийн цэгт хүргэж, шатааж устгалаа.
Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын хэлтсийн дарга Я.Отгонбаатар, гишүүдэд Н.Батсайхан /аймгийн ИТХ/, Т.Гэрэлмаа /Аймгийн ИТХ/, Ш.Зулбаяр/Аймгийн архивын тасгийн сан, хөмрөгч/, Ж.Мягмар-Очир /Архангай аймаг дахь Тагнуулын хэлтсийн ажилтан/, М.Цэрэндорж /Аймгийн ИТХ-ын жолооч/ нар ажиллав.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%