Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СОНСОХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2023-07-05

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн ба уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн “Сар бүрийн 17-ны өдрийг согтууруулах ундаа худалддаггүй, түүгээр үйлчилдэггүй өдөр болгох тухай” аймгийн Засаг даргын захирамж гаргахтай холбоотой сонсох ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулах тул согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагууд болон иргэдийг идэвхитэй хамрагдахыг урьж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%