Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ТАЛААР ЦАХИМ БОЛОН ТАНХИМЫН СУРГАЛТЫГ АТГ-ын УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТСЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-06-15

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ТАЛААР ЦАХИМ БОЛОН ТАНХИМЫН СУРГАЛТЫГ АТГ-ын УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТСЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЛАА.   

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 4 цагийн сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нээж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Авлигын гэмт хэрэг, Мөрдөгчийн мэдэгдлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь, орон нутагт гарч буй нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд орж, төгсгөл хэсэгт оролцогчдоос асуулт асууж холбогдох хариултыг өгч ажиллаа. Сургалтад төрийн байгууллагын нийт 74 албан хаагчид танхимаар болон цахимаар хамрагдлаа.  

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%