Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭРДЭНЭ СУМАНД ҮРГЭЛЖЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-07-06

Аймаг, сумын ИТХ-ын www.khural.mn цахим сайтыг хөгжүүлэх, шинэчлэлтийг сайжруулах бүсчилсэн сургалт зүүн бүсийн сумдыг хамруулан Эрдэнэ суманд  зохион байгуулагдаж байна.

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын tov.khural.mn сайтны дэд цахим хуудас болох 27 сумдын ИТХ-ын Khural.mn цахим хуудасны хөгжүүлэлтийн өнөөгийн байдал сумын ИТХ-ын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчийн бүртгэл,  мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр оруулах, сайтны үндсэн бүтэц, модуль, цэс, меню, агуулга үүсгэх талаар лекц, дасгал ажлын хичээлийг аймгийн ИТХ-ын Ажлын албаны ЗБИОНХХ-ийн дарга Д.Оюунсайхан, Д.Баасандорж нар сургалтаар өглөө.

Эрдэнэ суманд зохион байгуулагдсан зүүн бүсийн бүсчилсэн сургалтад Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Эрдэнэ, Баянцагаан, Мөнгөнморьт гэсэн 7 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон цахим сайт хариуцсан мэргэжилтэнүүд хамрагдаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%