Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XVI ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

2023-07-03

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар ИТХ-ын ээлжит XVI хуралдаан хуралдаж байна.
Хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл үг хэлж тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дарааллыг танилцууллаа.
ЭЭЛЖИТ БУС XVI ХУРАЛДААНААР:
- Орон нутгийн 2023 оны төсөвт тодотгол хийх тухай
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах гэсэн 2 асуудлыг хэлэлцэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%