Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баяр наадмын өдрүүдэд “Оюутан цагдаа” нар ажиллаа.

2023-07-11

Хөтөлбөрийн хүрээнд англи, орос, хятад хэлтэй  6 оюутантай 1 сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээ  байгуулан  ажиллаж байна.  Оюутан цагдаа нар нь гадаадын жуулчид болон иргэдийг   гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллээр хангаж  санамж сэрэмжлүүлэг  хүргэн ажиллаа.

Баяр наадмын өдрүүдэд хурдан морь унаач 500 гаруй хүүхдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр уяач нарт санамж бичиг, бага насны 1000 гаруй хүүхдэд эцэг эхээсээ төөрөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн утасны дугаартай бугуйвч тарааж, төөрсөн 2 хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%