Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын ээлжит XV хуралдаан 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хуралдаж 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.

2023-08-01

Сумын ИТХ-ын ээлжит XV хуралдаан 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 14 төлөөлөгч буюу 66.6 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв:

2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.

ТОДОТГОЛООР: 2023 оны 06 дугаар сарын 21-ны Монгол Улсын засгийн газрын 241 тоот тогтоолоор "Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн тул" цалинг нэмэгдүүлэн батлав.

Орон нутгийн хөгжлийн сангын төсвөөр хийгдэх 25 ажил 1,061,142.7 төгрөг болгож хасагдуулан баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%