Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ.

2023-07-26

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын XV хуралдааны 13 дугаар тогтоолоор аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үйл ажиллагаа нь аймгийн иргэд, хамт олон, мэргэжлийн байгууллагад үнэлэгдсэн, мэдлэг боловсрол, хуримтлуулсан баялаг туршлагаа улс эх орон болон төрөлх нутгийнхаа үйл хэрэгт зориулж, идэвх зүтгэл гаргаж буй:
- Зуунмод сумын уугуул, УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд
- Алтанбулаг сумын уугуул, UBS телевизийн ерөнхий захирал, найруулагч, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжав
- Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Ардын жүжигчин Аюурзанын Долгор
- Баянцогт сумын уугуул, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, малчин, саальчин Самбуугийн Наранцэцэг
- Баян-Өнжүүл сумын уугуул, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монгол улсын арслан, Ардын багш Лувсанчимэдийн Сосорбарам
- Жаргалант сумын Өгөөмөр багийн өндөр настан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Чимэг-Очирын Шаравдорж
- Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон
- УИХ-ын асан, Төв аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Сундуйн Батболд
- Дэлгэрхаан сумын уугуул, Харанга хамтлагийн ахлагч, МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат
- Бүрэн сумын уугуул, Үйлчилгээний гавьяат ажилтан Баатарын Туул
- Зуунмод сумын Баруун-Зуунмод багийн иргэн, МУГЖ, Зууны манлай хос дуучин Үржингийн Вандан, Дэмбэрэлийн Дуламсүрэн нарт Төв аймгийн “Хүндэт иргэн” цол хүртээлээ.
Мөн аймгийн ИТХ-ын “Үндэсний соён гэгээрүүлэгч, шашин соёлын нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд ЛувсандамбийДонмэ”-ийн нэрэмжит шагналаар:
- Хууль зүйн салбарыг хөгжүүлэх, хууль ёсыг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Бүрэн сумын уугуул Ширчингийн Сүхбаатар
- Буддын шашин, соёлыг хөгжүүлэх, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Зуунмод сумын Дашчойнхорлин хийдийн хамт олон
- Хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих, орчин нөхцөлийг сайжруулах, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, хувь нэмрийг үнэлж “Доржгочоо сан”-ийн хамт олныг тус тус шагналаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%