Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2023-08-11

📌Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр 2023 оны байдлаар Монгол Улсын 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын нутагшмал голомттой, 15 аймгийн 81 суманд хүний өвчлөл гарах эрсдэл маш өндөр байна.
Он гарсаар буюу 2023 онд Говь-Алтай аймгийн Бугат сум, Улаанбаатар хотод /Хэнтий аймгаас зөөвөрлөгдсөн/ хоёр тохиолдол бүртгэгдсэн.
📌2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ЗӨСҮТ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Иймд тарваган тахал өвчнөөс сэргийлж, эрсдэлт үйлдлээс татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагана уу.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%