Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АХМАД НАСТАНД ГЭРЭЭР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 305 ДАХЬ ХҮНДЭЭ ХҮРЧ ҮЙЛЧИЛЖЭЭ

2023-08-11

👉Ахмадын хөгжлийн төв нь 7-р сарын 31-нээс хойш Дархан сумын 11-р багийн байнгын асаргаа шаардлагатай 21 ахмад настанд, 9-р багийн 9 ахмад настанд / нийт 30 хүнд/ гэрт нь очиж тусламж, үйлчилгээ үзүүллээ.
Уг үйлчилгээг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн 6-р сард эхлүүлснээс хойш 305 дахь ахмад настандаа хүрч үйлчлээд байна.
Энэхүү ажил бусад багийн ахмадуудад үргэлжлэн хүрнэ гэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%