Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

⚽️ 21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023-08-08

⚽️ 21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн Хөлбөмбөг" төслийн хүрээнд зохион байгуулагдах "21 Аймгийн Аварга Шалгаруулах Тэмцээн-2023" эхлэхэд 1 хоног үлдээд байна.
08-р сарын 10-наас 20-ны өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулагдах тус тэмцээнд 21 аймгийн Аварга баг болон Нийслэлийн 9 дүүргийн аварга багууд "Үндэсний Цом"-ын төлөө цор ганц тоглолт хийнэ.
✅Дээд шатанд:
Дархан-Уул, Увс, Орхон, Дорнод, Говьсүмбэр, Ховд, Баян-Өлгий, Төв аймгууд
✅Нэгдүгээр шатанд:
Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Говь-Алтай, Хэнтий аймгууд өрсөлдөх юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалааны ажиллагаа өнөөдөр /2023.8.9/ амжилттай явагдлаа.
Тэмцээнд оролцох нийт баг тамирчдадаа амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%