Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ШАРИЛЖГҮЙ ДАРХАН” АЯН ЯВАГДАЖ БАЙНА

2023-08-22

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Шарилжгүй Дархан” аяныг 2023.08.17-2023.09.01 хүртэл 14 хоногийн хугацаанд зохион байгуулж эхлээд байна.
Шарилж устгалын 1, 2 дугаар үеийг өнгөрөгч 6,7 дугаар сард зохион байгуулсан бол энэ удаагийн 3 дугаар үед сүүлийн шарилж лууль хог ургамлыг хадах, тайрах, унагаах юм.
Төрийн болон хувийн хэвшлийн ААНБ, иргэд та бүхэн гадна орчныхоо шарилж, хог ургамалыг устгах ажилд идэвхтэй оролцож нийтийн эрүүл мэндийн төлөө “Шарилжгүй Дархан” аянд нэгдэхийг #Уриалж байна.
“ЭРҮҮЛ ХОТЫН ТӨЛӨӨ ДАРХАНЧУУД ХАМТДАА”
ЗДТГ, ЗАА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%