Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📍ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ӨВС ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨД МАЛЫН ӨВС БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

2023-08-22

Аймгийн аюулгүйн өвс бэлтгэн нийлүүлэх иргэн, аж ахуйн нэгжүүд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
1. Энэхүү ажил үйлчилгээ нь Орон нутгийн төсвөөс санхүүжнэ.
2. Мэдүүлэг ирүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
А. Ижил төстэй ажлын туршлага: Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх, гэрээ, ажил хүлээлгэн өгсөн акт
Б.Ажиллах техникийн мэдээлэл ирүүлэх
В.Ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх график, төлөвлөгөө Г.Өвс бэлтгэн нийлүүлэгч нь дараах баримт бичгийг баталгаажуулан ирүүлнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Бэлтгэн нийлүүлэх өвсний хэмжээ, үнийн санал /ачиж тээвэрлэн буулгах зардал/
- Өвс бэлтгэхээр байгуулсан гэрээ, газрын байршлыг харуулсан зураг
- Өвсний чанарын үзүүлэлт тодорхойлолт
3.Сонирхсон иргэн, хуулийн этгээд холбогдох материалыг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Сонирхсон этгээд холбогдох мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтэс, Нутгийн удирдлагын ордон, 3 дугаар давхар, 308 тоотоос мэдээллээ авах. Утас /факс 70377323, 99037282/

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%