Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ээлжит хуралдаан ирэх сарын 15-нд хуралдана

2023-08-30

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан ирэх сарын 14-өдөр хуралдана. Хуралдаанаар

1. Эрдэнэт хотын 2023-2024 өвөлжилтийн бэлтгэл ажил, Хөдөө аж ахуйн 2023-2024 оны өвөлжилтийн явц

  2. Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах

  3. Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, хугацаа сунгах тухай

 4. Хот тохижуулах газар, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын бүтэц, орон тоо, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай  зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%