Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ САЙХАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023-09-04

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-Очир, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Сайхан сэтгэл-Бат-Орших" сангийн тэргүүн М.Бат-Орших нар оролцож, тус сургуулийн багш, ажилчид, сурагч багачууд, эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ хичээлийн жилд тус сургууль 520 гаруй сурагчийг хүлээн авч, хичээл сургалтын ажлаа эхлүүлж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%