Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН МЭНДЧИЛГЭЭ

2023-09-08

Монгол улсынхаа сан хөмрөг, төсвийн орлогыг бүрдүүлэх ариун үйлсэд нэр төртэйгөөр хүчин зүтгэж, улс орны хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн ажилтан, албан хаагч нартаа болон татварын албаны үе үеийн ахмадууд, тэдний залгамж халаа болон эдүгээ ажиллаж байгаа нийт татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагч та бүхэнд “ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийн баярын мэндийг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Та бүхний ажилд амжилт бүтээлийн дээдийг, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
“ТӨР ОРШИХУЙ ДОР ТАТВАР БУЙ”
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга БҮЛТЭНХҮҮГИЙН МӨНХБАТ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%