Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨРГӨРҮҮЛЭВ.

2023-09-11

"УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР"-өөр сумын ИТХурал 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр  дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

1. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, дуучин, дуу зохиогч, хуурч, лимбэч хөгжимчин    Магсархурцын ДУГАРЖАВ,

       Үндэсний ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Улаанбаатар хотын Ардан Пепутатуудын Хурлын Гүйцэтгэх АДТГ Захиргааны дарга, Худалдааны, Хүнсний, Аж үлдвэрийн сайдаар ажиллаж байсан Төр нийгмийн зүтгэлтэн Дансранбилэгийн ДОГСОМ нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

2. Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. 

3. Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд ахлах болон дунд ангийн сурагчдад дурсамж яриа хүргэв.

4. "Хэлмэгдүүлэлтийн хор уршиг сэдвээр"ахлах болон дунд ангийн сурагчдад мэдээлэл хүргэлээ.

5. "Магсархурцын Дугаржавыг хэн сайн мэдэх вэ" эссэ бичлэгийн уралдаанд

1-р байр 11а ангийн сурагч И. Энхмөрөн

 "Хэлмэгдүүлэлт миний нүдээр" гар зургийн уралдаанд

1-р байр 9а ангийн сурагч Э. Сарнай

2-р байр 9в ангийн сурагч Б. Мишээл

3-р байр 8а ангийн сурагч Э. Ануцэцэг нар тус тус байр эзэллээ.

                            Мөнххаан сумын ИТХ-ын ажлын алба.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%