Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цагаан-Уул санаачлага 2023 зохион байгуулагдав.

2023-07-03

"Цагаан-Уул санаачилга- 2023" Баруун бүсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын уулзалт зөвлөгөөнд амжилттай зохион байгуулагдав. Манай төлөөлөгч нарыг АИТХ-ын ажлын албанаас зохион байгуулалт, манлайлалаараа бусад сумдад үлгэрлэхүйц байлаа гэж үнэлж байлаа.
"Хөвсгөл од" шагналаар шагнагдсан төлөөлөгч Б.Жаргалсайхан, АИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр шагнагдсан төлөөлөгч Т.Бямбадорж, хурдан удмын дааганы эзэн болсон Т.Бямбадорж, Ц.Лангжим, С.Аюушжав, спортын төрлүүдээр медаль хүртсэн нийт төлөөлөгч нартаа баяр хүргэе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%