Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СБД- ийн 7- р хороо 135 -р цэцэрлэгийн хүүхдэд багачуудад тус хорооноос сонгогдсон Төлөөлөгчид тоглоом хандивлав

2023-09-13

2023-2024 оны хичээлийн жилд багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. СБД- ийн 7- р хороо 135 -р цэцэрлэгийн хүүхдэд багачуудынхаа оюун ухаан, бие бялдрын хөгжилд хөрөнгө оруулалт хийж, хүүхэд багачуудыг эрүүл чийрэг иргэн болгоход хувь нэмрээ оруулахаар тус хорооноос сонгогдсон төлөөлөгч Э.Ганбат, Л.Отгонцэцэг нар 114 ширхэг спортын иж бүрдэл, даавуун тоглоомуудыг хандивлалаа. Цэцэрлэгийн нийт хамт олны сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэж, бяцхан хүүхдүүддээ гэгээн сайхан ирээдүйг хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%