Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УРИАНХАЙ СУРЫН “УЛСЫН МЭРГЭН” ДАМИРАНЖАВЫН АЛТАНГЭРЭЛИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2023-08-04

🏹Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны төрөлд:
🏹Баян-Өлгий Аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Ховд Эко цемент Вестерн Холд компани, Алтайн Шонхор багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Дамиранжавын Алтангэрэл 28 оноогоор тэргүүлж УРИАНХАЙ СУРЫН УЛСЫН МЭРГЭН цол хүртсэн.
🖼🎁Д.Алтангэрэлийн цолны мялаалга, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын төлөөлөгч П.Гэрэлсүрэн нар түүнд хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж аймаг, орон нутгийн зүгээс Талархал, 10,000,000₮-ийн батламжийг гардуулан өгөв.
Урианхай сурын улсын мэргэн Д.Алтангэрэл 2008 оноос сурын спортоор хичээллэж:
✅2017 оны 7 дугаар сарын 25-нд Ховд аймгийн Мөнххайрхан суманд зохион байгуулагдсан Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд Спортын мастер
✅2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээнээр спортын дэд мастер
✅2020 оны ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар Үндэсний сурын Аймгийн мэргэн цол
✅2023 оны ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Улсын мэргэн цолыг тус тус хүртсэн амжилттай байна.
Уухайн түрлэг шиг хийморьтой
Цэцлэн харвах нум шиг эрчтэй байхыг хүсэн ерөөе!

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%