Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОВД АЙМГИЙН БОЭТ-ИЙН ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ТАСГИЙН 10 ЖИЛ, ЧИХ ХАМАР ХООЛОЙ, ЭРҮҮ НҮҮРНИЙ СУДЛАЛЫН ТАСГИЙН 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

2023-08-17

Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн түүх гэдэг бол түүнд ажиллаж ирсэн олон зуун ажилтан, ажиллагсдын түүх юм.
Энэхүү түүхийн нэгээхэн хэсэг нь болсон Гэмтэл согог судлалын тасаг, Чих хамар хоолой, эрүү нүүрний судлалын тасгийн хамт олны ойн баярт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, баяраа тэмдэглэж байгаа үе үеийн ахмад буурлууд, эмч, сувилагчид, эмнэлгийн ажилчид, залуу болон дунд үеийн төлөөлөл нарт мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж, нэр бүхий хүмүүст шагнал гардууллаа.
Баярын хурлаар:
Тус тасгуудад хийгдэж буй эмчилгээ үйлчилгээ, ашиглаж буй тоног төхөөрөмж болон дараах мэдээллүүдийг танилцууллаа.
✅Ховд аймгийн Гэмтэл согог судлалын тасагт жилд 400-680 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд амбулаторид өдөрт 20-30 хүн үйлчлүүлж, гардан ажилбар өдөрт 10-15 хүнд,
✅Чих хамар хоолой, эрүү нүүрний тасагт жилд 320-450 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд амбулаторид өдөрт 25-40 хүн үйлчлүүлдэг ба хүн бүрийн 70-80%-д гардан ажилбар,
✅Эрүү нүүрний тасагт жилд 30-60 хүн хэвтэн эмчлүүлж амбулаторид өдөрт 30-45 хүн үйлчлүүлдэг,
✅Гэмтлийн тасаг жилд дунджаар 200-350 орчим, мэс заслын тасагт 100-150 орчим мэс ажилбар тус тус хийгдэж ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна гэж аймгийн БОЭТ-ийн удирдлагууд, холбогдох албаныхан мэдээллэв.
Тус тасгийн хамт олноос Монгол Улсын Хүний Гавьяат их эмч С.Коля, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, эмч С.Хишгээ, Алтан гадас одонт, эмч Д.Буниа, Хөдөлмөрийн хүндэт медальт, сувилагч БОЭТ –ийн анхны ТУЗ –ийн гишүүн О.Нина нар төрөн гарчээ.
Мөн ойн баярын босгон дээр аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгаас ахмад сувилагч С.Бямбажав Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртэж, Ховд аймгийн анхны “Гавьяат сувилагч” болсон билээ.
Ойн баяраа тэмдэглэж байгаа үе үеийн ахмад буурлууд, эмч, сувилагчид, эмнэлгийн ажилчдадаа баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%