Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2023-2024 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ

2023-09-04

🍀Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх “Ногоон байгаль” эко клубын сурагчид 2023-2024 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Цаашид:
✅Ховд аймгийн Ховд сумын Ямаат улаан уулын бэлд байрлах булгийн эхийг хашаажуулж хамгаалах ажлыг зохион байгуулах.
✅Усны алдагдлын талаарх судалгаагаа Ховд аймгийн хэмжээнд үргэлжлүүлэн явуулах.
✅Ус ашиглалтын талаар нөлөөллийн ажлыг орон сууцанд амьдардаг сурагчдын дунд зохион байгуулах.
✅Экологийн цагдаатай хамтран хууль бус ан, агнуур гэмт хэрэг зөрчлийн талаар олон нийтийн сүлжээний тандалт хийх.
✅Хог хаягдлыг ангилан ялгах нөлөөллийн ажлыг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%