Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

🎹ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААНД 180 ГАРУЙ ХҮҮХЭД ОРОЛЦОЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2023-09-10

🎶Ховд аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Seven melodies төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвийн санаачлагаар “Авьяаслаг хөгжимчин-4” улсын уралдаан Ховд хотноо амжилттай болж өндөрлөлөө.
🎵Улсын уралдаанд Улаанбаатар хот болон 10 аймгийн 18 гаруй төгөлдөр хуурын сургалтын төв, хувиараа оролцож буй 2 хүүхэд нийт 4-17 насны 1️⃣8️⃣0️⃣ гаруй хүүхэд оролцож, байр эзэлсэн хүүхдүүдэд шагналыг нь гардууллаа.
🎼Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт болсон улсын уралдаанд:
Монгол орны зүүн бүс Дорнод,
Төвийн бүс-Улаанбаатар,
Говийн бүс-Дорноговь,
Хангайн бүс-Хөвсгөл,
Алтайн бүс-Говь-Алтай,
Баруун бүс-Увс, Баян-Өлгий аймгуудаас оролцохоор ирсэн АВЬЯАСЛАГХӨГЖИМЧИД-дөө, тэдний гэр бүл, багш нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн:
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%