Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХИЛИЙН НОГООН БҮС АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2023-09-17

Ховд аймгийн ИТХ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хилийн 0130 дугаар анги, Ховд аймгийн Цагдаагийн газар, МҮОНРТ-тэй хамтран Улсын хилийн зурвас бүсэд "Хилийн ногоон бүс" арга хэмжээг зохион байгууллаа.
🌱Залуу хойч үеийнхэндээ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Ховд аймгийн салбар бүрийн төлөөлөл 10 гаруй залуусыг тус арга хэмжээнд оролцууллаа.
🍀Арга хэмжээнд оролцогч залуус:
-Хилийн бүсэд "Булгийн эх" хамгааллаа,
-Хууль бус алт олборлолтын хор уршиг, үр дүнг газар дээр нь очиж танилцлаа,
-Хууль бус ан, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэлтэй танилцаж, эдгээр асуудлаар тодорхой мэдээлэлтэй болж, эх оронч үзэл, эх орны үнэ цэн, эх түүхээрээ бахархсан чухал ач холбогдолтойгоор оролцлоо.
🌿Салбар бүрийн төлөөлөл болсон дээрх залуус цаашид:
✅Олон нийтэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг хийх
✅Булгийн усны эх хамгаалах
✅Хилийн бүс болон энэ чиглэл дэх авто зам дагуух хог хаягдлын судалгаа гаргах зэрэг асуудлуудад баг болон хамтарч ажиллахаар 2023 оны 11 сарын 01 хүртэлх төлөвлөгөө гаргалаа.
📸Хилийн ногоон бүс арга хэмжээний аялал нэвтрүүлэг Монголын үндэсний телевизээр удахгүй олон нийтэд хүрэх болно.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%