Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2023-09-18

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар баталсан зарим хууль, Улсын Их Хурлын шийдвэрийг орон нутгийн иргэд, олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран өнөөдөр /2023.09.18/ өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Залуучууд театрын их танхимд зохион байгуулж байна.  Арга хэмжээг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат нээж үг хэллээ. 

Танилцуулж буй хууль, Улсын Их Хурлын шийдвэр:

1. Нийгмийн даатгалын багц хууль, 

2. Боловсролын багц хууль, 

3. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 

4. Улс төрийн намын тухай хууль, 

5. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах” тухай Улсын Их Хурлын тогтоол

Илтгэгчээр: 

- УИХ-ын тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх М,.Отгон, Б.Баярмаа, Р.Болормаа, Г.Алтанцэцэг, Б.Төгсцэнгэл, Ц.Баянмөнх нар ажиллаж байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%