Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“КЕЙС ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-09-18

Өнөөдөр /2023.09.18/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан багийг чадавхжуулах, туршлага солилцох, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн дүгнэх зорилгоор “Кейс хэлэлцүүлэг” арга хэмжээг дүүргийн 1-24 дүгээр хороод, ерөнхий боловсролын сургууль, өрхийн эмнэлэг, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг хамтарсан багийн нарийн бичиг нийт 80 нийгмийн ажилтны дунд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд “Кейс менежмент”, “Стресс менежмент” болон “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” зэрэг сэдвийн хүрээнд сургагч багш Э.Дуламсүрэн, сэтгэл зүйч, ментор Б.Солонго нар нийгмийн ажилтнуудад зөвлөгөө, сургалт өгч, өөрсдийн арга барилаасаа хуваалцлаа.

Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, зөвлөлийн гишүүн, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Э.Бат-эрдэнэ, зөвлөлийн гишүүн, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг нар тус тус оролцож, хороодын нийгмийн ажилтнуудад кейс файлын тавиур, хавтсыг гардуулан өгч, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%