Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2023-09-19

Өнөөдөр /2023.09.19/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн хуралдаан боллоо.
Хуралдааныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Т.Идэрцагаан удирдаж, Хүүхдийн тусламжийн 108 утасны кейс шийдвэрлэлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр, Хүүхэд хамгааллын хамтарсан багийн өнөөгийн нөхцөл байдлын танилцуулгыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг нар танилцуулга хийж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон хамтарсан багийн ажлыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын саналыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%