Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТҮҮХЭЭ МЭДЬЕ” УРАЛДААНТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРУУДАД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2023-09-21

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан “Түүхээ мэдье” уралдаант арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын түүх, нийгмийн ухааны багш нарын дунд зарласан билээ.

Тус уралдаан нь Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршгийг ойлгуулах, сурталчлан таниулах арга хэмжээг сурагчдын дунд хэрхэн зохион байгуулсан байдлаар нийт 5 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, дүгнэсэн бөгөөд 1 дүгээр байрыг 149 дүгээр сургууль, 2 дугаар байрыг 57 дугаар сургууль, 3 дугаар байрыг 37 дугаар сургууль, тусгай байрыг 17, 61 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны секцийн багш нар тус тус эзэллээ.

Оролцсон ерөнхий боловсролын сургуулиуд “Хэлмэгдүүлэлт гэж юу вэ?” танхимын бус сургалт зохион байгуулах, “Хэлмэгдүүлэлт” сэдэвт гар зургийн уралдаан, “Хэлмэгдүүлэлтийн гашуун сургамж” сэдвээр жүжигчилсэн тоглолт, богино хэмжээний бичлэг, контент бүтээх, “Хэлмэгдүүлэлт бидний нүдээр” сэдвээр комик ном хийх зэрэг уралдаануудыг бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд тус тус зохион байгуулсан нь хэлмэгдүүлэлтийн хор уршгийг сурагчдад ойлгуулж, таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээний шагнал гардуулах ёслолд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Төлөөлөгч, Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ядамжав, Хурлын Ажлын албаны дарга М.Туяа нар оролцож, шагналт байр эзэлсэн оролцогч нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%