Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2023-09-21

Өнөөдөр /2023.09.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 52 дугаар захирамжаар байгуулагдсан дүүргийн залуучуудын хувь хүний хөгжил, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зорилтот цогц арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо.
Тус хурлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хайрхан хөгжлийн төв УТҮГ-тай хамтран “Хандлагаа өөрчилье” уриан дор “Чингэлтэйн залуус бид хамтдаа” чуулга, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж, тус арга хэмжээний бэлтгэл ажлыг бүрэн хангах, дүүргийн 1-24 дүгээр хороодын залуусын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах тухай ажлын хэсгийн гишүүд хуралдаж, сайжруулалт хийх шаардлагатай байгаа ажлуудын талаар санал бодлоо хуваалцаж, өөр хоорондоо зөвлөлдлөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар, Хурлын Ажлын албаны дарга, албан хаагчид, Засаг даргын Тамгын газрын дарга болон харъяа хэлтэс, албадын удирдлагууд багтаж байгаа юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%