Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 4-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2023-09-21

Өнөөдөр буюу 09-р сарын 21-нд Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2023 оны ээлжит 04 дүгээр хуралдаан 71,4 хувийн ирцтэй хуралдлаа.
Өнөөдрийн хурлаар 8 асуудал хэлэлцсэнээс:
📌Монгол улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Cумын төвийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай /Сэргэлэн, Мөнгөн-морьт/
📌Төв аймаг, Сэргэлэн сум Хөшигийн хөндий дэхь Шинэ-Зуунмод хотын хөгжлийн төлөвлөгөө асуудлуудыг хэлэлцэн Хурлын Хот суурин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Төв аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц
📌Төв аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
📌Төв аймгийн Авто-тээврийн төвийн үйл ажиллагааны мэдээлэл сонсон хэлэлцэж, Хурлын хороодод шилжүүлэв.
📌Хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлыг Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Аймгийн ИТХ-ын ээлжит 16-р Хуралдааныг 2023 оны 09-р сарын 28-ны Пүрэв гарагт хуралдахаар тов тогтоолоо.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%