Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЧИНГЭЛТЭЙН ЗАЛУУС БИД ХАМТДАА” ЧУУЛГА, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-09-24

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 52 дугаар захирамжаар дүүргийн залуучуудыг хувь хүний хөгжил, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.
✅Тус ажлын хэсгээс дүүргийн залуучуудад “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” уриан дор “ЧИНГЭЛТЭЙН ЗАЛУУС БИД ХАМТДАА” чуулга, уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Хайрхан хөгжлийн төв" УТҮГ-т зохион байгуулж, урилгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, НИТХ-ын Төлөөлөгч, Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, дүүргийн харьяа, хэлтэс албадын удирдлагууд,1-24 дүгээр хороодын Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн харьяат 1500 орчим залуучуудын төлөөлөл оролцлоо.
Чуулга, уулзалтад оролцогчдод УИХ-ын гишүүд, НИТХ-ын Төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар мэндчилгээ дэвшүүллээ.
“ЧИНГЭЛТЭЙН ЗАЛУУС БИД ХАМТДАА” чуулга, уулзалтад оролцсон залуучууд
🟢 Өртөө 1- “Хамтдаа суралцъя”
🔴 Өртөө 2- “Хамтдаа дуулъя”
🟣 Өртөө 3-“Хамтдаа хөгжье”
🟠 Өртөө 4- “Хамтдаа Бэлэн байя”
🔵 Өртөө 5 -“Хамтдаа ирээдүйгээ бүтээцгээе”
🟡 Өртөө 6- “Хамтдаа нөхөрлөе”
🟤 Өртөө 7- “Хамтдаа бүжиглэе” гэсэн 7 өртөөнд аялсан бөгөөд дээрх өртөөнүүдэд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн зорилтын талаарх мэдлэг, мэдээлэл олгох, нөхөн үржихүйн талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрөөс шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох нөхцөлийг нэмэгдүүлэх, залуучуудын нийгэмд хандах хандлагыг өөрчлөх, хувь хүний хөгжил, уламжлалт зан заншил, соёлын талаарх залуусын сэтгэлгээ, ирээдүйд итгэх итгэл, үзэл санааг нэмэгдүүлэх арга хэмжээг боловсрол, соёл урлаг, спортоор дамжуулан олгосноороо онцлог байлаа.
🙋‍♂️🙋Тус чуулга, уулзалтад оролцогч залуучуудаас цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх саналыг гаргалаа.
🔥🔥🔥Чуулга, уулзалтад идэвхтэй оролцсон залуучууддаа талархал илэрхийлье. 👏🏻👏🏻👏🏻
"Залуу үе-Эх орны ирээдүй"
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%